← Мэдээ, мэдээлэл
“САНТ ӨНДӨР” КОМПАНИЙН ХАМТ ОЛОНД ТӨРИЙН БОЛОН ОЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

2026.09.08

“САНТ ӨНДӨР” КОМПАНИЙН ХАМТ ОЛОНД ТӨРИЙН БОЛОН ОЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

Барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан салбарын хөгжил, бүтээн байгуулалтын үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, “Сант Өндөр” компанийн хамт олонд ойн баярын шагнал гардууллаа.

Шагналыг Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Х.Цэнд-Аюуш, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Идэр нар гардуулан өгч, компанийн хамт олонд баяр хүргэлээ.

“Сант Өндөр” компанийн хамт олон нь барилгын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, орон нутгийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулан, хөдөлмөр бүтээлээрээ салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Түүхт ойгоо тэмдэглэж буй барилгын салбарын үе үеийн ажилтан, албан хаагч, инженер техникийн ажилтан, нийт бүтээн байгуулагчдадаа 100 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, ажил үйлсэд нь өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!